“Үргэлж содон” гэвэл Хар сарнай хамтлагийн МУСТА С.Амармандах буюу Амарааг л хэлэх байх. Хаа явсан газраа стиль имиджээрээ үргэлж ялгарах түүнийг явдаг үзмэр ч хэмээн хочлох нь бий. Учир нь тэр этгээд имиджээ, үндэснийхээ хэв маягтай донжтой гэгч нь хослуулан явах нь хэн бүхний харцыг эрхгүй татдаг. Цуг зурагаа татуулах хүмүүс балчираас эхлээд ахмад үе хүртлээ үргэлжлэнэ шүү. Тэгэхээр түүнийг тийн нэрлэхээс ч өөр яах билээ. Энэ жил сэргээн дуулсан “Сэрүүн булаг” дуугаараа намрын үргэлжилсэн налгар өдрүүдэд энд, тэнд салхи сэвэлзүүлэн явах тэр саяхан манай папараццид өртөж байв. Тун удахгүй шинэхэн цомгоо өлгийдөн авах гэж байгаа тэр энэ үдшийн хамгийн тод бас хамгийн содон нэг нь байх аж. Дээрхэн үеийн ганган харчуудыг эрхгүй санагдуулах түүний торгон дээл, ноён малгай зохисон гэж ванлий. Гадаадын сониуч жуулчдын дунд орвол тэр бараг л музей. Дээлийн өнгө, торго, хээ хуар, шигтгээ дээр нь нэмээд бүсэндээ зүүсэн хөөрөг гээд тэр ч ёстой л явдаг үзмэр ээ үзмэр. Хамгийн сайхан нь гэвэл тэр хамт зургаа даруулах санал бүхэнд үргэлж нээлттэй, эелдэгхэн байх нь...Тэгэлгүй ч яахав дээ, Энэ Амараа шүү дээ...
"Paparazzi сэтгүүл"
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо