Завхан нутгаар овоглосон Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Батсүх нэгэн жарнаар дүү бяцхан хамтрагчтайгаа хаа очсон газраа баяр цэнгэл, хайр энэрэлийг түгээж явах болсоор удаж. Хаана ямар сайн үйлсийн аян, хандивын тоглолт болно тэнд бяцханаа дагуулж сэтгэлийн өргөлөө өргөж, ая дуугаан барих гавьяат сүүлийн үед эрүү аж төрөхийн дэглэм барьж, жингээ хасах гээд ихэд хичээх болсон гэгддэг. Харин саяхан манай дуранд өртөхдөө тэр санасандаа хүрч чадсан нь харсан хэн бүхний нүдэнд илт.
Тайзнаа өмсөж, олонд дасал болсон энэхүү хар хослолыг нь уншигч та санаж байгаа байх. Өмнө нь энэ хослол бараг л багадаж, голдуу задгай тавих маягаар өмсдөг байсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр хослол нь түүнд томджээ. Хэлхийгээд л...Харин Завханы гавьяат маань цэмбийгээд л...Хөнгөн шингэн гэж жигтэйхэн, бас 10 жилээр залуужаа юу гэлтэй. Дээр нь нэмээд өсгийтэй потинка өмссөн нь уламж жавхаалаг харагдуулах. Тэр чаджээ. Урт насалж, удаан жаргаарай гавьяатаа...
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ