Хоёр үеийн төлөөлөл гэж хэлж болохуйц Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, продюссор Б.Долгион, Монголын урлагийн нэрт зүтгэлтэн Ж.Бадраа, найруулагч, дуучин Б.Бадрууган агсныг залгамжлан гурван үеэрээ урлаг, соёлын салбарт хүчин зүтгэж, бүтээлч, шинэлэг орон зайг өртөөлөн, өөрийн зохиосон ая, хөгжмийн хэв маягаараа технологи, шинэ мянганы залуусыг хөтлөн холбож буй урлаг судлаач, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун нарын хамт байх торгон агшин манай дуранд өртлөө. Б.Долгион өдгөө 70 насыг хэдийн зооглосон ахмад үеийн төлөөлөл. Рок попынхны алтан үеийн төлөөлөл болсон Б.Долгион дараа үеийнх нь түүчээг үргэлжлүүлж яваа Б.Наранзунтай хөөрөлдөн байх агшин нь энэ. Хэн, хэнийгээ анхааралтай сонсох алт, мөнгөн хоёр гэж хэлж болохуйц аялгууны эзэд маань энэ цагийн дуучдын дууны амин сүнсийг цогцлоогчид мөнөөс мөн. Энэ хоёрын ур чадвар, авьяас билэгээр олны танил болсон дуучид олон. Эрхэм хоёр ярианаас магадгүй нэгэн шин уран бүтээл төрөх эхлэлээ тавьсныг ч үгүйсгэх аргагүй.
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ