Classic gem хамтлагаар нэгэн үе овоглож байсан Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, уянгалаг хоолойт Ө.Уянга дуурийн дива хатагтай хэмээгддэг. Нэр шигээ уянгалаг, цээл хоолойтой МУГЖ Ө.Уянгын гургалдай адил хоолойг Сонгодог урлагт дурлагсад ихэд өндрөөр үнэлдэг гэх юм билээ. 40 насны босгыг хол давж 50 нас руу дөхөж байгаа Ө.Уянгын нэгэн сул тал нь бор дарсанд хорхойтдог хэмээн мэдэх хүмүүс нь ярих юм билээ. Ер нь манай дийлэнх урлаг соёлын алдартнууд архи хэмээх ундаатай ойр байдаг нь нууц биш. Ө.Уянга ч тэдний нэг. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл давтан барьсан хэргээр “Албадан саатуулах байр” буюу олны хэлдэгээр “111”-т ороод гарч байсан гашуун түүх түүнд бий.
Тэгвэл тэр сүүлийн үед багагүй жин нэмж байгаа талаар ойр дотныхон нь ярих болжээ. Олны үг ортой гэдэгчлэн тэрээр саяхны нэгэн арга хэмжээний үеэр манай дуранд буухдаа тийм байдалтай анзаарагдаж байлаа. Түүний хорт зуршил нь ийн жингийн асуудалтай болгоход хүргэв үү хэмээн фэнүүд нь таамаглах. Урлагийн хүн бус байсан бол түүний энэ насанд өнөөдрийн жин тийм ч асуудал биш л дээ, уг нь бол...
PAPARAZZI СЭТГҮҮЛ
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ