Удам залгасан авьяасаар Монголын кино урлагийн хөгжлийн гурван үетэй шадарлаж яваа урлагийн гэр бүл Монгол Улсын гавьяат жүжигчин Осорын Бат-Өлзийгийнх. О.Бат-Өлзийгийн аав бол Монгол Улсын гавьяат жүжигчин У.Осор билээ. “Тунгалаг тамир” киноны Даржаа баатар, “Ичээнд нь” киноны Тоодгор, “Моторын дуу” киноны Найдангаас эхлээд “Ардын элч”, “Сэрэлт”, “Төгсгөл”, “Хүргэн хүү”, “Талын цуурай”, “Нөмрөг хадны цуурай”, “Манай аялгуу”, “Хүний мөр”, “Их замын эхэнд”, “Бушхүүгийн үлгэр” зэрэг зуу гаруй кино, жүжигт дүрээ мөнхөлсөн алдартан. О.Бат-Өлзий ч аавынхаа нэрийг өндөрт өргөж мөн л аавынхаа замналаар явж өдгөө хүү Тамираараа үйл хэргээ үргэлжлүүлж буй. Орчин цагийн кино урлагийн түүхэнд тодорхой хэмжээгээр хөгжлийн салхи сэвэлзүүлж буй залуусын эцэг хэмээгдэн хүндлэгдэх тэр Фантастик продакшны бат ар тал нь. Залуусын шинэлэг санаа, дэврүүн сэтгэлийг өөрийн нөр их туршлага, мэдлэгтэйгээ хослуулж шинэлэг бүтээлүүдийг төрүүлж байгаа нь үзэгчдийг байлдан дагуулж байна. Монголын кино уран бүтээлчид ч түүний хүү Тамиртайгаа хамтран найруулсан бүтээлүүд Монголын кино урлагт шинэ дүр төрх, арга барил нэвтрүүлж буйг дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Эд гялалзаж, галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй насан дээрээ байгаа Фантастикийн залуус түүнийг аав шигээ хүндэлж үгнээс зөрнө гэж ер үгүй. О.Бат-Өлзий ч мөн шинэ үеэ сонсох дуртай. Учир иймээс ч тэд арга билэг шиг сүлэлдэж, шилдэг бүтээлүүдийг төрүүлж байна. Цаашид ч сайн “ЭЦЭГ” байж залуусаа сойсоор ч байх биз. Уяач хүн хүлэг нь хурдлахаас илүү баяр гэж байдаггүйтэй адил залуусынхаа хөдөлмөрийн үр шимийг үзэж, магнай тэнэгэр байх үеэрээ манай дуранд ийн буув. Тийм ээ тэр энэ өдөр хамгийн баяртай бас жаргалтай байгаа ЭЦЭГ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо