Олноо нэр алдар нь түгсэн хамтлаг дуучдын арын фронтын нөр их ажлыг түүртэлгүй хийж, энгийн даруу зангаараа чимж яваа түүнийг үзэгч олон тэр бүр сайн мэддэггүй. Бид нарын аманд аялагдаж чихэнд хоногших болсон олон дууг төрүүлж ая оруулан эгшиглүүлсэн чухал эздийг бид мэддэггүй. Зөвхөн дуучин нь бидний танил болдог. Монгол түмэндээ түүний зохиосон дуунууд 100 хол давж, 1000 гаруй дууны хөгжмийн найруулга, уран бүтээлчдийн бие даасан 50 гаруй цомог, кино, жүжгийн 7 хөгжмийн зохиол, олон удаагийн тоглолт, арга хэмжээг амжилттай зохион байгуулсан Н.Халиун гэх энэ эрхэмийг Монголйн рок, попын салбарын БААТАР нь гэвэл эсэргүүцэх хүн үгүй л болов уу. Тэрээр саяхны нэг өдөр томоохон тоглолтын арын фронт дээр мөн л ажилласаар яваа нь манай дуранд ийн өртлөө. Түүний олон жил урлагт үнэнчээр зүтгэсэн нөр их хөдөлмөрийг удахгүй төр засаг үнэлэх цаг ирэх биз ээ.
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ