Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртөлж ирсэн чадварлаг залуусын төлөөлөл Б.Янжиндуламыг одоо Монголчууд андахаа больсон биз ээ. “SBS” телевизийн бүтээл, “Annarole” хэмээх олон ангит кинонд Солонгосын төдийгүй Азийн алдарт жүжигчин Ли Сүн Жэ (Lee Soon Jae)-тэй хамтран тоглож дуулиантайхан олонд танигдаж байсан бүсгүй тэр цагаас хойш олны анхааралд багагүй өртсөөр өдийг хүрсэн юм. Түүний үг, үйлдэл бүхэн анхаарлын төвд байж хувийн амьдрал, хайр сэтгэлийнхн тухайд ч хэсэг хугацаанд сенсаацлаад амжсан. Харин тэр бүрд өөрийнхөөрөө байж, тайлбар үл хийн сэтгэл нэг их эмзэглэлгүй, ажил амьдралаа хөөсөөр намжааж байсан. Ер нь түүнийг мэдэх ойр дотнхон нь Б.Янжиндуламыг ихэд нөхөрсөг бөгөөд маш даруу төлөв зантай хэмээн ам сайтай байх юм билээ. Тэр МУГЖ Т.Ариунаагийн улаан фэн нь бөгөөд хэдхэн хоногийн өмнө болсон “Тэнгэр шиг бай” тоглолтын үеэр манай дуранпд өртсөн нь энэ. Аливаад “Тэнгэр шиг байх” Т.Ариунаагийн уужуу ухаанаас ч тэр суралцасаар өдийн хүрсэн биз ээ.
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ