МУГЖ Т.Ариунаа өчигдөр Буянт-Ухаа цогцолборт “Тэнгэр шиг бай” тоглолтоо түүхэнд тэмдэглэдэхүйц, нижгэр хийж фэнүүддээ бэлэг барьлаа. Зохион байгуулалт, өнгө гэрлийн хувьд Монголд болж байгаагүй тоглолт хийсэн гэвэл нэг их хилсдэхгүй болов уу. Тоглолтын ивээн тэтгэгчээр Номин холдинг болон Ноёд групп компаниуд ивээн тэтгэсэн байна.
Тоглолтын үеэр “Хань минь үргэлж дэргэд байгаарай” хэмээх дуун дээр Т.Ариунаагийн нөхөр, Ноёд группын захирал Г.Буяндорж тайзнаа гарч ирэн эхнэртээ сюрприз барьж тэд хамдтаа бүжиглэж дууллаа. Тэрээр тайзнаа гарахдаа эхнэртээ зориулж 1000 цэцгийн цуглуулга бүхий баглааг бэлэглэсэн бөгөөд мөн алс хол суугаа хүүгийнхээ мэндийн үгийг тайзнаас дамжуулсан юм. Энэхүү үйлдэл Т.Ариунаа, Г.Буяндорж нарын сэтгэл ихэд хөдөлж, хоёул баярын нулимс унагаж байсан юм.
Энэ үеэр Т.Ариунаа нөхөртөө хандаж үргэлж дэргэд минь байгаарай, хэсэг холдон алдсан шүү, дахиж битгий тэгээрэй хэмээн хэлж байсан юм. Хэсэг холдон алдсан гэдэг нь бизнесийн шугамаар гүтгэгдэн нөхөр нь хэцүү нэртийн хаалга татангаа алдсан хүнд хэцүү үеийгээ хэлж буйг уншигч та гадарлаж байгаа биз ээ. Тухайн үед Т.Ариунаа хөлөө хүрэх газар хүртлээ гүйж, хэн нэгэнд сөгдөж мөргөхөд ч бэлэн тийм л хайрынхөө төлөө яахаас буцахгүй дайчин эмэгтэй гэдэгийг тэр үед олон хүн мэдсэн гэдэг.
Хайр гэдэг хэзээ ч хуучирашгүй, хайр гэдэг хамгаас хүчтэй. Энэ үгний эзэн бол яах аргагүй дуучин Ариунаа юм.Тэдний гэр бүлд аз жаргал хүсье.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ