Нэгэн үе хайрын дуугаар дуэтэлж явсан дуучид бол МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, СТА Э.Оюумаа нар юм. Тэд хослон дуулахын хажуугаар хайр сэтгэлээ хүртэл холбоод авсан удаатай. МУГЖ Ч.Бат-Эрдэнэ эхнэр хүүхдээсээ урван байж Э.Оюумаатай нийлсэн хэдий ч тэд удалгүй хоёр тийш болсон. Сүүлд нь Ч.Бат-Эрдэнэ Э.Оюумаагийн тухай ярихдаа “алдаа байсан” хэмээн тодорхойлж байсан бол Э.Оюумаа “хайртынхаа хоёр хөөрхөн хүүхдийг бодох нь миний хувьд чухал байсан” хэмээн өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байсан түүхтэй.
Түүнээс хойш Э.Оюумаа хэсэг ганц бие байж байгаад Дундговийн нэгэн бизнесмен залуутай хайрын романс үүсгэж эхэлсэн юм. Түүнийг мэдэх нэг нь тэрхүү залууг нь олон түмнээ Хасар Жагаа хэмээн тодотголтой МУГЖ Б.Жаргалсайханы зээ дүү гэнэ.
Ийн хэсэг чимээгүй байсан тэр уран бүтээлдээ эргэн ирэхдээ гавьяат жүжигчин Х.Болормаа, дуучин Р.Дэлгэрмаа хоёртай хамтран дуулж, олон улсын эмэгтэйчүүдийн баяраар “Сүүн аялгуу” нэртэй хамтарсан тоглолтоо хийгээд амжсан байдаг.
Тэгвэл саяхны нэг тоглолтонд Х.Болормаа, дуучин Р.Дэлгэрмаа нар Э.Оюумаагүйгээр тайзнаа дууллаа. Учир нь Э.Оюумаа өнөө, маргаашгүй төрөх гэж байгаа гэнэ. Тиймээс найзынхаа биеийг нь бодож ирүүлээгүй. Өөрөө бол ирэх тун чиг дуртай байсан гэсэн шүү.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ