Монголчуудыг нэг хэсэг байлдан дагуулсан “Солиот эх” МУСК-г МУГЖ И.Одончимэг ээжийнхээ үгээр хэлж боломгүй их ачлал, хайр энэрэлд зориулж хийсэн гэдэг. Тэрээр энэ талаар тухайн үед хэлэхдээ “Ээж аавыгаа өнгөрсөн нь хойно нь “ингэх минь ч яалаа, тэгэх минь ч яалаа” гэж халаглан, харамсч ярьж байхыг би олон сонссон. Тэр үед л би ээжийн тухай кино хийх ёстой юм байна гэж бодогдож байсан. Хийх хийхдээ ээж бол өнгөрөх ёстой, араас нь харамсах ёстой, магадгүй хүний хамгийн их харамсал үхэлд оршдог юм байна гэдгийг харуулахыг хүссэн” хэмээсэн юм.
Үргэлжид ээжийнхээ агуу хайрыг жаахан ч гэсэн хариулахыг хичээж явдаг эрхэм гавьяат маань болж өгвөл ээжтэйгээ байнга хамт байж, хаашаа ч явсан дагуулж явахыг хүсдэг гэдэг шүү. Тиймдээ ч заримдаа ээжийгээ гэртээ ирж хонохыг, өөрөө ч гэрт нь очиж цуг хонохыг ээжээсээ гуйж явдаг аж. Ийн асралтай охины ачлалт ээж саяхан охиныхоо гэр бүлээрээ тоглосон “Хөөрхөн ээжтэй охин” МУСК-г үзэхээр явж буй нь манай дуранд ийн өртлөө.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ