Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг уг байгууллагын даргын албаг авснаасаа хойш гадаад харилцаа дээрээ ихэд анхаарч ажиллаж байгаа гэх юм билээ. Өнгөрсөн сард ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия Сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран Хоёр ард түмэн-Нэг ялалт нэртэй гэр зургийн үзэсгэлэн зохион байгуулах үеэрээ манай дуранд буусан нь энэ.
Мөн тэр ТАСС агентлагийн урилгаар ОХУ-д айчилж, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч М.В.Калмыков, Гадаад харилцаа эрхэлсэн захирал О.И.Островидов, Ерөнхий редакторын нэгдүгээр орлогч М.С.Абулхатин, Протокол, солилцоо хариуцсан дарга С.А.Киценко тэргүүтэй албаны хүмүүстэй хоёр орны мэдээллийн агентлагийн хамтын ажиллагааны талаар санал солилцоод ирсэн удаатай.
Насаараа шахам үг, үзэгтэй нөхөрлөсөн түүний Үеийн үед улстөр, урлаг хоёр сэтгүүл зүйг цахилгаан шат мэтээр ашиглаж ирсэн хэмээх товчхон үнэн үг сэтгүүл зүйн бусдад үзүүлэх нөлөөллийн талаар тун чиг оносон үг болсон юм. Монголын сэтгүүл зүйн салбарт тод ассан гэрэл түүний цаашдын замналд үзэг нь хурц байг ээ.
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ