Монголын рок додын ертөнцөд тод гялалзсан од “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай цаг бусаар бурханы орноо одон ойр дотныхондоо болоод Монголын ард түмэнд нөхөж баршгүй гарз тохиосон юм.
Тэгвэл талийгаач андынхаа дурсгалд зориулан хамтлагийн гишүүд “30 хүрсэн бүсгүй” дурсамж, хүндэтгэлийн тоглолтыг өчигдөр UB паласт зохион байгууллаа. Энэхүү тоглолтонд сайн дураараа маш олон уран бүтээлчид ирж, ая дуугаа өргөн барьсан юм. Энэхүү тоглолтын зорилго нь А.Мөнгөншагай агсны 49 хоногт нь багтааж хүслийг гүйцээх байсан аж. Учир нь Талийгаач Монгол орныхоо 21 аймгаар тойрч, “30 хүрсэн бүсгүй” тоглолтоо зохион байгуулаад хамгийн сүүлд Улаанбаатар хотдоо тоглохоор төлөвлөн, хөдөө орон нутгаар тоглолтоо хийж явахад тийн харамсалтай явдал тохиосон аж.
Тоглолотын бүх орлогыг хадгаламжинд хийн тоглолтын үеэр А.Мөнгөншагай агсны гэр бүлд нь хадгаламжийн дэвтрийг нь гардуулан өглөө. 25, 25 саяр хоёр хүүхдэд нь хувааж хадгаламж нээсэн бөгөөд тоглотын дараа хөндив өргөх хүсэлтэй хүмүүс байгаа тул энэхүү хадгаламжийн дүн өсөх болно хэмээн "Гурван бүдүүн" хамтлагийн зүгээс үзэгчдэд мэдэгдсэн юм.
БУЯН ЗАЯА НЬ ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ...
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо