Хайр сэтгэлд нас буруугүйг өөрийнхөө амьдралаар гэрчилж буй гайхалтай хайрын эзэд болох МУГЖ И.Одончимэг, жүжигчин Т.Бархүү нар олны хүндэтгэл хүлээсэн сайхан хосууд. Тэд нийлснээсээ хойш арав гаруй жилийг ардаа үдэж байгаа бөгөөд 2012 онд Сүндари гэх хөөрхөн охинтой болсон нь өдгөө аав, ээжээсээ дутуугүй олны танил болж, түмний хайрыг хүргэх болжээ. Тэрээр хэдхэн хоногийн өмнө охин Сүндари болон нөхөр Т.Бархүү нарын гол дүрд нь тоглосон “Хөөрхөн ээжтэй охин” киноны нээлт нь болоход хамгийн баяртай бас огшсон хүн нь И.Одончимэг байлаа. Тэрээр тайзнаа үг хэлэхдээ баярын нулимс эгээтэй л унагасангүй, хоолой нь зангирч байсан юм. Урлагийн сайхан гэр бүлдээ аж жаргалын дээдийг хүсэн ерөөе.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо