Н.Онон захиралтай Х Түц продакшны хамт олон Монголчуудыгаа олон жил инээлгэсэн хошин урлагийн шилдэг хамтлаг мөнөөс мөн. Энэ хамтлагаас салбарлан гарч бие даасан болон тусдаа хамтлаг болсон олон залуус бий. Өөрөөр хэлбэл Н.Онон, И.Одончимэг нар жүжигчин Батаа, Нарансолонго, Тэмкагаас эхлээд олон уран бүтээлчдийг хөлийг дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн ачтангууд. Тиймдээ ч залуу уран бүтээлчид Х Түцийг үүсгэн байгуулагчид болох Н.Онон, И.Одончимэг нарыг аав, ээж шигээ хайрдаж, хүндэтгэдэг юм билээ.
Ийн залуу хойч үеийнхээ хайр хүндэтгэлийг хүлээж бас даасан дааж яваа Н.Онон өчигдөр “Хөөрхөн ээжтэй охин” ээлжит уран бүтээлийнхээ нээлтийн үеэр хамтлагт нь олон жил бүжигчнээр ажилласан н.Заяа гэх бүсгүйд СТА болсныг нь дуулгаж, тэмдэгийг нь гардуулан өглөө. Гэнэтийн үйл явдалд цочирдсон Заяа гэх охин нь баярын нулимс дуслуулж харагдана лээ. Энэ бүсгүй нь жаахан охин байхаасаа эхлээд X Түц-д харъяалагдан ажиллаж эхэлсэн бөгөөд өдгөө үр хүүхэдтэй ээж болсон ч хамтлагтаа эргэж буцалтгүй ажилласаар байгаа аж.
Дашрамд дуулгахад Х Түц нь хошин урлагаас холдож цаашид дэлгэцийн бүтээлээр дагнаж уран бүтээлээ туурвих ажээ.
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ