Өчигдөр маш олон хүний хичээлт зүтгэл хүч хөдөлмөрөөр бүтсэн “Хөөрхөн ээжтэй охин” киноны нээлтийн арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээний үеэр Х-Түц продакшнаас урилга өгсөн үзэгчдийг сугалаанд оролцуулж тус киноны гол дүрд тоглосон Т.Бархүү, И.Одончимэг нарын охин Суунийгаар сугалуулсан юм. Гэтэл ёстой л ховорхон гэмээр тохиолдол гарч кинонд нь хөөрхөн ээжийнх нь дүрд тоглосон жүжигчин Б.Ариунцэцэгийн суудлын дугаар бүхий сугалааг сугалж азтан болголоо. Энэхүү явдалд тайзнаа байсан жүжигчид хийгээд үзэгчид нэгэн зэрэг гайхширсан юм. Яалт үгүй үзэгчдийн өмнө сугалсан сугалаа тул итгэхээс өөр арга байсангүй. Энэхүү үйл явдал баярлаж цочирдсон Т.Ариунцэцэг сандарч үзэгчдэдээ урилганыхаа дугаар ноймерийг харуулав. Харин үзэгчдийн зүгээс нэгэнт нүдний өмнө ил болсон явдал тул санаа зовоод хэрэггүй хэмээн тайвшруулж байлаа. Сугалааны азтаныг Хонгконг хот руу аялах ирж очих зардлыг нь Х Түц пропакшнтай хамтран ажилладаг нэгэн байгууллага даах юм.
Дашрамд дуулгахад Сууний охин уг кинонд тоглоходоо хичээлээ олон өдөр тасалсан бөгөөд одооноос эхлэн нөхөж давтахаа үзэгчдийн өмнө ангийн багшдаа амлаж байна лээ.
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ