37-р Точка уран сайхны кинонд Ядамын дүрийг гайхалтай сайхан амилуулсан эрхэмийг үзэгчид тэр тусмаа залуучууд нэг сайн танихгүй байгаа нь илт анзаарагдаж байв. Зарим нь зүс танихын хувьд таньж байгаа болов уу. Энэ эрхэм бол дэлгэцийн бүтээлүүдэд туслах дүрийг гайхалтай бүтээдэг, тэгэхдээ бүр эсрэг дүрийг гаргууд амилуулдаг МУГЖ, “Монгол кино” нэгтгэлийн жүжигчин Самбуугийн Балданпүрэв юм. Түүний жүжиглэх ур чадвар үнэхээр гайхалтайг Ядамын дүрээс уншигчид харсан байх. Тэрээр өөрийн тоглосон кино нээлтийнхээ үеэр манай дуранд ийн бууж байв. Ядам гуайд ийн олон нийтийн арга хэмжээнд оролцсон тохиолдол ховор л болов уу. Эрдэмтэй хүн даруу, Их мөрөн дөлгөөн гэдэг шиг даруухан амьдардаг нэгэн. Тиймдээ ч тэр түмэнд танигдаагүй цөөхөн гавьяатын нэг.
А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ