Барагдашгүй авьяастай хэмээн олон түмнээс өндөр үнэлгээ авсан жүжигчин Т.Бархүү жүжиглэхээс гадна дуучдаас дутуугүй дуучин гэдгээ олонтаа батлан харуулсан нэгэн. Тэр ч утгаараа өнгөрсөн зуны наадмын нээлтэнд дуулж Монголчууддаа гэнэтийн бэлэг барьсан нэгэн. Ер нь наадмын нээлтэнд дуулсан энэ цагийн анхны жүжигчин гэж болох байх. Ийн авьяасаараа урлагийнхны хүрээлэлдээ ч үнэлэгдсэн тэр одоогоор Монголын урдаа барьдаг хамгийн шилдэг баг хамт олонтой “Тэнгэр шиг бай” төсөлт ажилд хамтран ажиллаж байгаа юм байна. Тэрхүү төслийн гол зорилго МУГЖ Т.Ариунаагийн “Тэнгэр шиг бай” тоглолтыг Монголдоо анхдагч болохуйц өндөр бөгөөд өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулах явдал юм. Дэлхийн хэмжээний тайз засалт, хөгжмийн дуугаралт, бүжиг дэглэлтийг үзэгчдэд мэдрүүлэн Монголын урлагийн хөгжлийг таван жилээр түүчээлэхээр зорьж байгаа аж. Ийн шилдэгүүдийн багт орсон уг тоглолтын хэвлэлийн бага хурлын үеэр манай дуранд ийн өртлөө. Дашрам дуулгахад түүний охин Суунийтайгаа хамтран тоглосон Хөөрхөн ээжтэй охин киноны нээлт тун удахгүй болох гэж байгаа юм билээ.
Тоглоомын талбайгаас бага насны хүүхдүүдийн гар утсыг хулгайлсан этгээдийг илрүүллээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ