UBS телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг “Universe Best Songs” наадмын хөтлөгч Э.Гантулга, П.Одгэрэл нарыг танихгүй хүн ховор биз ээ. Нэгэн үе хаа ч хамт аливаа арга хэмжээг хөтлөх хоёр тухайн цаг үеийн алтан партнераар нэрлэгдэж бас ч Монголын хамгийн эрэлттэй хөтлөгчид гэгдэж байв. Нэг л өдөр тус хоёр хөтлөгч маань тайзнаасаа бууж хөтлөгчийн карьераа орхисон юм. Хөтлөгч П.Одгэрэлийн хувьд гэрийн эзэгтэйн үүргээ гүйцэтгэж, сайн ээжийн ажлаа өдрийг хүртэл хийж байсан юм. Харин Ануш хаа нэг ямар нэг арга хэмжээг ганцаараа хөтлөж харагддаг. Тэгвэл өнөөдөр хоёр хөтлөгч эргэн нэгдэж тайзнаа гарлаа. Тодруулбал Монгол Улсын гавьяат жүжигчин, Алтан гадас одонт, НҮБ-ын хүүхдийн элч дуучин Т.Ариунаа 10 жилийн дараа өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Түүний “Тэнгэр шиг бай” шоу тоглолтын хэвлэлийн бага хурал өнөөдөр /2019.10.09/ “Corporate Convention Centre”-ийн их танхимд болсон юм. Түүний концертын их танхимд хийсэн энэ удаагийн хэвлэлийг бага хурал зохион байгуулалтын хувьд жишиг тогтоохуйц өндөр зохион байгуулалттай болсон юм. Энэхүү хэвлэлийн бага хуралд хөтлөгчөөр ажилласан хоёр мундаг хөтлөгчид ажлаа тун чиг сайн хийж байна лээ. Тэр чинээгээр ч тэнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, сэтгүүлчдийн сэтгэлийн хөдөлгөж байлаа.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ