Нэгэн үе “Секс симбол” хэмээх алдрыг үзэгч фэнүүдээсээ хүртэж явсан УДЭТ-ын урдаа барьдаг сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг жүжигчин О.Энхтуул герман эртэй ханилаад багагүй хугацааг үдэж байгаа. Түүний том охин реппэр Mrs.m нь анхны нөхөр болох “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ариунболдынх. Т.Ариунболд ч охиныхоо сайн аав нь юм билээ. Үргэлж хамт байж уран бүтээлийнх нь ажлыг ихэд дэмжиж, менежментийг нь хийдэг хэмээдэг. Араасаа дэмжлэг сайтай, авьяасаа Mrs.M сайн хөгжүүлж өдгөө эмэгтэй реппэрүүдээс ганцаараа шахуу цойлж яваа нь. Хятадын хөгжмийн ертөнцөд ч түүний англи хэл дээрх дуу цацагдаж, том улсын хэвлэл мэдээллээр онцлогдож байсан удаатай. Түүнийг энд тэнд хаа газар харсан хүмүүс ээжийнхээ залуу халуун насны дүр төрхтэй хуулбарласан юм шиг адилхан болж байгааг хэлэх нь олонтаа. Ээжийнх нь Секс симбол хоч авч, залуусын харцыг булааж явсан тэр үеийн төрх нь хэн бүхний санаанд тодхон байдаг биз ээ.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно