Чингисхаан шоунаас шоунд нүүдэл хийж явна уу...

Moderator
Өчигдөр 12 цаг 18 минут

Эцэг эхээс хайрласан нэрээ сольж Чингисхаан болгосон энэ залууг залуус андахаа больсон биз ээ. Хип хоп урлаг дөнгөж хүчээ авж эхэлж байх үед PR гэх хамтлагт хайрын тухай  рэппэрлэж, тэр ч бүү хэл телевизд урлаг уран сайхны хөтлөгч хийдэг байсан юм билээ. Гэнэт л нэг өдөр тэр бүгдийг орхиж өнөөдрийн өнөөдрийн төрхөө олсон энэ залуу саяхан манай папараццид өртлөө. Монгол дээлээрээ гангарсан тэр ардаа ихэд том үүргэвч, бас болоогүй аяллын дашмаг зэргийг барин явах ажээ. Шоунаас шоу руу нүүдэл хийж байна уу гэлтэй харагдах түүний энгэр дээр нь яг юуных нь мэдэгдэхгүй тэмдэгт гялалзаж харагдана лээ. Хэнд ч эс мэдэгдэн бас нэгэн төрийн СТА гэх мэт цол тэмдэг авсан ч байж болох юм. Гэхдээ таамаглал шүү...