Б.Тамир залуустайгаа кино урлагт хөгжлийн салхи сэвэлзүүлсээр...

Moderator
2019/09/10

Найруулах чадвар, жүжиглэх ур чадвараас гадна кино зохиол, зураг авалт, хөндсөн сэдэв гээд Монголын кино урлагийн бүхий л түвшинд нэгэн шинэ салхи оруулж, хөгжлийн нэг шат алхуулж буй Б.Тамир болоод түүний нөхдөд юуны өмнө үзэгчдийн өмнөөс талархал илэрхийлье. Саяхан Фантастик продакшн үүсгэн байгуулагдсаны 10 жил, СКАЙтел группийн 20 жилийн ойг тохиолдуулан хамтран бүтээсэн “37-Р ТОЧКА” олон ангит уран сайхны киноныхоо нээлтийг хийж, үзэгчиддээ үнэгүй хүргэж эхэллээ. Хөдөлмөрч залуусын уйгагүй хөдлмөрийн үр дүнд бүтсэн   “37-р ТОЧКА” олон ангит уран сайхны кино нь есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн бямба гарагийн орой 21:00-22:00 цагт NTV телевизээр, 22:00-23:00 цагт "Стар ТВ" сувгаар тус тус гарч эхлэх аж. Харин одоо skygo.mn-ээс энэхүү киноны нэгдүгээр ангийг хүссэн хүн бүхэн үзэх боломжтой юм байна.

37-р ТОЧКА” киноны нэг анги нь л гэхэд бүрэн хэмжээний зураг авалт, дуу дүрслэлтэйгээр хийгдэж, уран бүтээлчдээс асар их хөдөлмөр шаардсан. Киногоо дэлгэцэд бөөнд нь гаргахгүйгээр олон улсын жишгийн дагуу долоо хоногийн нэг өдрийг сонгон, тогтсон цагт гаргахаар болсон нь Монголын кино урлагт бас нэгэн шинэ соёлыг нэвтрүүлж буй хэрэг юм. Тус киног бүтэхээд оролцсон нийт уран бүтээлчдэд Монголчуудын өмнөөс дахин талархал илэхийлье. Б.Тамир гэх энэ авьяаслаг, хөдөлмөр залуу кино нээлтийнхээ өдөр  манай дуранд ийн буув. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.