Монголын дэлгэцийн сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл болсон жүжигчин Р.Анхням эх орондоо төдийгүй хилийн чанадад өндөрөөр үнэлэгддэг чадварлаг жүжигчин. Тэрээр өөрөөсөө нэлээд хэдэн насаар ах, биеийн тамирын багш мэргэжилтэй хүнтэй хамтран амьдарч нам гүмхэн аз жаргалтай амьдарч байгаа гэдэг. Саяхан тэр үзэгч фэнүүддээ нэгэн гэнэтийн бэлэг барьж баярлуулсан сайхан явдал тохиожээ. Тухайлбал Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Хятадын шилдэг 10 уран сайхны киног үнэ төлбөргүй үзэгчдийн хүртээл болгосон юм. Үүнээс "Чонон сүлд" кино "Гэгээнтэн" кино театрт гарч Р. Анхням өөрийн биеэр очиж, кино хэрхэн бүтээгдсэн тухай сонирхолтой түүхүүдээс ярьж ирсэн хүмүүстэй зураг хөрөгөө авхуулж нэгэн үдшийг өнгөрүүлжээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо