Хип, хоп урлаг анхлан Монголд дэлгэрч байхад одоогийн Big Gee-тэй дисслэлцэж, пүүз дуулан тодорч гарч ирсэн түүнийг өдгөө залуус андахгүй байх. Сүүлийн жилүүдэд уран бүтээлээсээ хэсэг хөндийрсөн ч саяхнаас эхлэн уран бүтээлийн ажилдаа эргэн орсон тэр ер нь бол Gee-тэй эвлэрсэн гэхэд болно. Биеийн хэмжээндээ ч огтохон санаа зовдоггүй тэр өөрийнхөө “Намхан” хэмээх дуугаа ч хүртэл гаргаад амжсан удаатай. Тэгвэл саяхан болсон нэгэн шоунд эвлэрсэн хэмээн бодож байсан Gee нь тайзнаа гарч олонд аархан, хэн байгаад хэн болсоноо ярихын зэрэгцээ Цэцэгийн хажууд Цэцэг дисслэсэн дуугаа дуулж олныг гайхшруулав. Харин Цэцэ түүний тэрхүү үйлдэлд огтхон ч эмзэглээгүй бөгөөд харин ч эсрэгээр инээмсэглэн зогсож байв. Ер нь одоогийн реппэрүүд дунд ахмад талдаа орох ч түүний дүр төрх эсрэгээрээ дүү мэт харагддагийг хэн бүхэн мэднэ. Тиймээс ч түүнийг Баби рэппэр хэмээн шоглох хүмүүс цөөнгүй бий.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно