1990-ээд оноос хойш Монголчуудын чихнээ дасал болсон хоолой, хэн бүхний танил зүс болсон эрхэм МУСГЗ Д.Цоодолыг хэн бүхэн андахгүй биз ээ. Сайхан хоолой, том алаг нүдээрээ цагтаа бүсгүйчүүдийн зүрхэн дундуур туучиж явсан энэ эрхэм өдгөө Монголын хүндтэй эрэхмүүдийн нэг хэдийн болжээ. Түүний хурц үг, тод хоолойгоор аливаа арга хэмжээг хөтлүүлэх сонирхолтой хүмүүс олон байдаг. Тэр бүрд Д.Цоодол гуай хөдөлдөггүй ч зарим нэгэнд нь яалт ч үгүй очдог юм билээ. Тэрээр саяхан Сакура сургуулын хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг хөтлөөд явах үеэрээ манай дуранд буув. Тус сургуулийн нээлтэнд очсон хүмүүс дор бүрнээ ганган төмөр хүлэгээ хөлөглөн хөдөлж байхад эрхэм хөтлөгч маань харин алхаж явж харагдана лээ. Яармагийн тийш хотын төвөөс алслагдсан тус сургуулиас гаран баруун тийш алхаж явав. Дээрхэн үеийн хашир хүн хэт хөдөлгөөн дутагдахаас сэргийлж ийн хааяа нэг зориудаар алхадаг нь энэ биз.
Оросын томоохон 10 үйлдвэрийг дахин онилж цохилт өгчээ
Зэвсэгт хүчний бүх цэргийн ангиудад эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ
Уулын жалга руу машин унаж, 16-18 насны гурван иргэн нас баржээ
Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтад гүүр болно