Монголдоо төдийгүй хятад болон барууны орнуудад өөрийн сонсогч фэнүүдтэй болоод байгаа реппэр Мrs.M-ийг хид, хоп сонирхогчид андахгүй биз ээ. Өөрийн гэсэн өвөрмөцөц дүр төрх, содон үглэлтээр тодорч гарсан тэр Монголын чадварлаг цөөхөн эмэгтэй реппэрүүдийн нэг. Түүний жинхэнэ нэрийг Тамир гэдэг бөгөөд жүжигчин О.Энхтуулын охин гэдгээр нь мэдэх хүмүүс цөөнгүй бий. Харин аав нь спортынхоны дунд нэр алдар нь түгсэн “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ариунболд гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй юм билээ. Ийн олноо алдартай аав, ээжийн охин болох Mrs.М ч аав, ээжээсээ дутуугүй алдаршиж буй. Монгол реппэрүүдээс анх удаа хятад улсын хэвлэл мэдээллээр уран бүтээлээ онцлогдон гарсан хөдөлмөр уран бүтээлч. Цаашдаа ч түүнээс илүү амжилт гарна гэдэгт уралгийнхан итгэлтэй байдаг. Ийн иэрээдүйтэй үзэсгэлэнт реппэр бүсгүй маань хэд хоногийн өмнө Монголын хип хопчдын нэгдсэн шоунд ая дуугаа өргөсөн ганц эмэгтэй нь байлаа. Тэрээр үзэгчдийг эрэгтэй реппэрүүдээс ч илүү шуугиулж, сэтгэлийг нь хөдөлгөж чадсан юм.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо