Эмоци продакшны нялх ногоо болох Б.Номин өсч яваа ирээдүйтэй жүжигчдын нэг. Тэрээр хошин урлагийн тайзнаа туслах дүрээс эхлэн уран бүтээлийн ажлаа эхэлж байснаа бодвол одоо харьцангуй ахиц гаргаж бүрэн хэмжээний кинонд хүртэл тоглодог болсон билээ. Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн “Өндгөн толгойт” МУСК-д түүний бүтээсэн дүр үзэгчдэд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгахаар дүр болжээ. Өнгө мөнгөнд дуртай, үнэнч бус буюу хань ижил нь зовохын цагт жаргалаа хөөж явах эмэгтэйн дүр бүтээсэн нь залуучуудад хань ижлээ зөв сонгох, сайхан инээсний цаана ямар саар зан явдаг болохыг ойлгуулахыг зорьсон нь илт. Амьдрал дээр ч Б.Номингийн бүтээсэн дүр адил охид, хүүхнүүд олон байдгийг ч залуус юу эс андах билээ. Яг л тэр дүрийг Б.Номин тун чадварлаг бүтээжээ. Тэрээр уг киноныхоо нээлтийн үеэр манай папараццид ийн өртлөө.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо