Залуу насны гал дөлөөр бадарсан хэсэг залуусын нэгдэл болох “Фантастик” продакшны хамт олон яалт ч үгүй Монголын кино урлагийн шинэ үеийн өнгө төрх мөнөөсөө мөн. Үзэгчиддээ үргэлж чанартай уран бүтээлээр бэлэг барьдаг тэд тун удахгүй “37-р точка” олон ангит уран сайхны киноныхоо нээлт хийх гэж байна. Энэхүү олон ангит кино чанар болоод утга агуулгын хувьд Монголдоо л анхдагч хэмээн Фантастикийнхан ам бардам байх юм билээ. Тэгэх нь ч аргагүй. Нэг ангийг нь л хийхдээ бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээхтэй адил зардал болоод, хөдөлмөр орж байгаа бөгөөд утга агуулгын хувьд ч тийм аж. Ингэж л Монголын кино урлагийн хөгжлийн төлөө гар бие оролцож байгаа залуусын дунд дүр бүхнээ чадварлаг амилуулах нэгэн зэвүүн дүр бүтээгч нь жүжигчин Ж.Алтаншагай. Түүний бүтээсэн дүр үзсэн хэн бүхний сэтгэлд эерэгч бай , эсрэг ч бай тодоос тод үлддэг. Харамсалтай нь Ж.Алтаншагай “37-р точка3” киноныхоо зураг авалтын үеэр хөлөө хүнд гэмтээж хэвтэрийн дэглэм барьж, хаа нэг босохдоо суга таягтай гардаг болсон нь манай дуранд хэдэнтээ бууж байв. Тэгвэл Ж.Алтаншагай саяхан хөл нь эдгэрч, эрүүл саруул алхаж буй нь манай дуранд өртлөө. Дашрамд дуулгахад түүний эхнэр алдарт эхийн одонт сайхан бүсгүй байдаг юм билээ. Дэрсхэн төрсөн дөрван хүүхдийнхээ эхний хоёрт памперсны ч мөнгө олдохгүй сандарч явсан үе байсан гэдэг юм билээ. Харин одоо бол түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг уран бүтээлч. Тэр урлагийн салбарт хэдийн хөл дээрээ хэдийн боссон нэгэн. Түүнд амжилт хүсье.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо