Үзэгчиддээ +17 цувралын хэмээн алдаршсан залуу уран бүтээлч У.Цогтбаяр, Г.Лхагвацэрэн буюу Цогтоо, Жижгээ нарын хамтын дэлгэцийн хоёр дахь бүтээл “Өндгөн Толгойт” уран сайхны киноны нээлт өчигдөр "Өргөө" кино театрын төв салбарт нээлтээ хийлээ. Киноны нээлтэд олны танил уран бүтээлчдээс гадна жүжигчдийн гэр бүл, найз нөхөд, Цогтоо, Жижгээ хоёрын үзэгч дэмжигчид гээд олон хүн цугларч нэгэн инээд хөөртэй өдөр болж өнгөрлөө. Энэ өдөр Жижгээ, Цогтоо хоёрын үзэгчиддээ барьсан нэгэн сюрприз шинэхэн гарсан дууныхаа анхны сонсогчид нь болгов. Учир нь тэр хоёр найз нөхөрлөлийн тухай шинэхэн дуу гарган бөгөөд дуундаа нэр ч өгж амжаагүй яваа аж. Ингээд Өргөө кино театрт цугларсан үзэгя олондоо нэргүй шинэхэн дуугаа дуулж, үзэгчидээс нэр өгөхийг хүсж, уралдаан зарлалаа. Удахгүй тэр хоёрын тжрхүү дуу нь нэртэй дүрсжин олон түмэнд цацагдах биз ээ.
“Өндгөн толгойт” кино нь өнөөгийн Монголд тулгамдаад байгаа элэгний хорт хавдрын асуудлыг хөндөж, энэ өвчнөөр шаналж байгаа хүмүүст итгэл өгч, инээд хөөр бэлэглэн өвчнөө ялахад нь дэм болж, урам өгөхөд оршжээ.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ