Тэртээх 1980-аад оноос Монголын рок поп урлагт тод гялалзсан нэгэн бол Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн. Дуулсан дуу бүхэн нь ард түмний сэтгэлд хүрч, уярал ухаарлыг хайрлах. Түүний фэнүүд нь ч насны зааг гэж үгүй. 1970-2000-аад оныхон бүгд түүнийг сонсох дуртай. Эр алдаж, эрэг нурдаг хорвоод тэр ч амьдралдаа хазгай гишгэж хэцүү нэртийн хаалгыг татаж явсан удаа бий. Тэр бүрд түмэн олон нь түүнтэй хамт байж, адлах биш харин ч алдаагаа дахин давтахгүй байхад сануулж, түүний үргэлжийн үнэнч фэн нь байсаар ирсэн. Х.Лхагвасүрэн ч итгэл алдалгүй өөрийн уянгалаг сайхан хоолойгоороо Монгол түмнээ уяруулж, баясгасаар өдийг хүрэв. Тэр бол яалт ч үгүй рок, попын нэгэн том орон зай. Өдгөө ч ямар нэг арга хэмжээнд хүндэтгэлтэйгээр уригдан ирж, хурсан олноо баясгасаар...Тэрээр саяхан нэгэн арга хэмжээнд хүрэлцэн ирэн тайзаа эзэгнэн, түмэнтэйгээн түмнийхээ дуугаа өргөн барьж буй нь манай дуранд ийн өртлөө. Энэ сайхан эгшиг тасаршгүйгээр урд, удаан үргэлжлэх биз ээ.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ