“Ажнай”-аар овоглодог, төрийн дээд албан тушаал болох сайдын суудалд тухалж байсан Д.Бат-эрдэнэ гэх энэ эрхэмийг танихгүй хүн ховор. Хувь, хувьсгалын алинд ч нэр нөлөө бүхий Монголын тэргүүн баячуудын нэг тэрээр Тавантолгой ХК-ийн 20 хувийг эзэмшдэг бөгөөд эл асуудлаар нэлээд хэл ам дагуулдаг нэгэн. Амрагийн хувьд ч тэр бийлэгжүү хүмүүсийн үлгэр жишээгээр залуужуулж, нялх амрагаа ихэд эрхлүүлж эдийн дээдийг эдлүүлдэг гэнэ билээ. Түүний урлагаас ганц шүтдэг фэн нь Никитон хамтлаг бөгөөд хамтлагийн ахлагч Баачкатай дотны найзууд аж. Тиймдээ ч тэр Никитон хамтлагийн ивээн тэтгэгч үргэлж байсаар ирсэн. Энэ зуны хамгийн нижгэр тоглолтоор нэрлэгдсэн тус хамтлагийн тоглолтын үеэр элит фэн бас ивээн тэтгэгч нь болох Д.Бат-Эрдэнэ морилж яваа нь манай дуран ийн өртсөн юм.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо