Сайд Д.Сумъяабазарын даруухан мисс гэргий

Moderator
2019/07/03

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, МУ-ын аварга Д.Сумъяабазарыг төдийгөө өдийг хүртэлх бүхий л уналт, босолттой нь үргэлж хамт байж тулж, түшиж ирсэн гэргий мисс Ч.Мичидмаа даруухан бөгөөд ухаалаг бүсгүй. Д.Сумъяабазарын  цолгүй залуу бөх байхаас нь  заалны барилдаан хамтдаа хэсж, давааны мөнгөөр нь амьдралаа болгодог байснаас эхлээд өдгөө төрийн сайд хүртэлх амжилт нь энэ бүсгүйтэй салшгүй холбоотой. Амжилттай яваа эр хүний цаана заавал ухаалаг гэргий байдаг гэдэг. Нэгэн үе Монголын хамгийн сайхан хүүхнээр нэрлэгдэж, загварын тайзнаа гунхаж явсан Ч.Мичидмаа одоог хэр нь гоо сайхнаа алдаагүй яваа. Жил, жилийн наадмын миссээр нэрлэгдэж, төв цэнгэлдэхийг чимэх түүний наадмын гоёлыг сонжих хүмүүс олон. Энгийн атлаа эрхэмсэг түүний эгэл төрх саяхан манай папараццид өртлөө. Нэгэн шоу үйл ажиллагаанд хүрэлцэн ирэн үеийн найзуудтайгаа дарс шимэн нэгэн үдшийг сайхн өнгөрүүлж буй нь энэ.