Сүүлийн үед харьсан бөх, карьергүй дуучид, ашиг олох гэсэн бизнемэнүүдийн орогнох талбар нь улс төр болоод байна. Тэдний нэг нь МАН-ыг дагаж, ах нарынхаа цүнх барьж, кабинд нь дуулсаар дарга болсон нэгэн бол “Номин талст”-ын Д.Батсүх. Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын даргын суудалд тухалсан тэр одоогоор юу , хийж бүтээсэн нь үл мэдэгдэх ч дарга сэтрээсээ салаагүй л яваа. Энэ цаг үед хариуцлалагагүй, мэдлэг чадваргүй дарга нарыг ажлаас нь чөлөөлж эхэлж, дээр нь сонгууль дөхөхж байгаа тул зэрэг зарим нэг дарга нар хөдөлгөөнд орж, намынхаа гишүүд болон дарга нарт тал засан явах болоод байна. Д.Батсүх ч ялгаагүй хийж бүтээх биш, пялдагадах ажилдаа идэвхийлж байгаа сураг дуулддаг. Саяхан нэгэн тоглолтын үеэр тэр зориуд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг бараадан ирж суув. Тоглолт үзэхээсээ илүүтэй түүн рүү яриа өдөх аж. Өнгөнд дээрээ өөр зүйл яривч цаад талаараа бол “Ах аа намайг бодоорой” гэдэг шиг зүйл ярьж суугаа нь тодорхой. Удахгүй У.Хүрэлсүхийн яриад байдаг нөгөөх цэвэрлэгээ нь биеллээ олчихвол мэдлэг, туршлагагүй дарга нэртэй цүнх баригчид болох Д.Батсүх тэргүүтэй нөхдүүд хамгийн түрүүнд арчигдах биз ээ.
Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг энэ сарын дундуур эхлүүлнэ
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна
С.Амарсайхан: Би Төрийн ордонд хэрэг ярихгүй
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ