Монгол түмнээ “Шар айраг”-ийн Г.Ганхүү хэмээн алдаршсан урлаг, соёлын нэрт зүтгэлтэн тэр сүүлийн жилүүдэд Шар айрагаасаа илүү “Яг түүн шиг” шоуны нэрийн хуудас болж байна. Хамгийн мэдрэмжтэй шүүгч Г.Ганхүү тус шоугаар дамжуулан дэлхийн оддын амьдралын түүх, хувий амьдрал, нэр алдарт хүрсэн түүх, онцлогоос эхлээд залуусын мэдлэгт нэмэр болохуйц олон мэдээлэл өгч буй. Тиймдээ ч түүнийг амьд Викидедиа хэмээн хочлох нь бий. Өнгөрсөн амралтын өдөр болсон Яг түүн шиг шоуны хагас финалын шалгаруулалтад дуучин Наки тэртээ 20-оод жилийн өмнөх Г.Ганхүүгийн дүрийг бүтээж хэн бүхний дурсамж дурдатгалыг сэдрээсэн юм. Энэ үед гитарчин Өөжгий хамтран дуулж, үзэгчдийг баясгалаа. Тэрээр тайзнаас буухдаа Г.Ганхүүг нөхөрсөгөөр шоглоод амжив. Тэрээр хэлэхдээ Г.Ганхүү хэзээ ч хар шил зүүдэггүй. Учир нь түүний нүд шилнийхээ хоёр захаар илүү гардаг хэмээн олныг хөгжөөв. Ийн шил таардагүй нүдтэй гэх хоч нэмүүлсэн Г.Ганхүү саяхан манай папараццид өртлөө. Тэрээр энэ өдөр ёстой л элэгээ хөндүүрлэж мэдэхээр хөхөрч, машид жаргалтай явна лээ.
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа