Жүжигчин А.Энхжинтэй хамтран “Этик” продакшн байгуулаад удаагүй ч Хүний цаана, Цуурхал хэмээх хоёр ч уран сайхны киногоо үзэгчдийн хүртээл болгосон жүжигчин Г.Даваазул ирээдүйтэй найруулагч бас жүжигчин гэдгээ харуулсаар яваа. Анхлан “Хүний цаана” киноныхоо зүхиол бичх санаа нь өөрт нь тохиолдсон нэгэн явдлаас төржээ. Тухайлбал тэрээр санаандгүй байдлаар нэг томоохон компанийн захиралтай уулзахаар болжээ. Хувцсаа солих боломж байгаагүй тул тухайн үед өмсөж явсан жийнсэн өмд, хүрэмтэйгээ өрөөнд нь яваад орсон байна. Гэтэл Г.Даваазултай хүн чинээ тоож харьцаагүй аж. Тиймээс маргааш нь, “цайны ганц” хослол, пальтогоо өмсөн, үнэртэй ус сэнгэнэнүүлээд ортол тэс өөрөөр харьцсан гэдэг. Тэр үед л өнөө үед бүх л хүн бусдыг харагдах байдлаар нь дүгнэдэг болжээ гэж бодон, хүн харагдаж байгаа шиг биш, тухайн хүний цаана хэн ч байж болно гэсэн санааг илэрхийлэх кино хийе гэсэн санаа орон “Хүний цаана” МУСК мэндэлсэн байна. Одоо тэр уран бүтээлээрээ олонд үнэлэгдэж, голж явсан компанийн захиралууд тоож, араас нь залгах болсон гэнэ шүү. Тэрээр саяхны нэг өдөр үзэсгэлэнт гэргийтэйгээ явж буй нь манай дуранд буулаа.
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо
Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мөнгө угаасан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна
С.Амарсайхан: Би Төрийн ордонд хэрэг ярихгүй
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ