Монголын урлагийн тэр тусмаа рок попын хөгжлийн амьд архив болсон Данзанваанчигийн Ухнаа гэдэг энэ эрхэмийг рок попынхоноос хүндлэхгүй хүн гэж үгүй. Зууны манлай дуучин Б.Сарантуяаг урлагийн тайз руу хөтлөн гаргасан хүн бол энэ эрхэм. Түүнээс хойш олон ч авьяаслаг шавь нарыг төрүүлж, алдар хүндэд хүргэсэн юм билээ. Түүний олон жилийн хөдөлмөр, урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж2017 онд МУАЖ цол тэмдгээр энгэрийг нь мялаасан юм. Энэхүү үйл явдалд сэтгэл нь хөдөлсөн Д.Ухнай гуай төрийн ордноос гараад шууд л Дуурийн театрын хаалгаар орж, 1960 онд анх “Учиртай гурван толгой” дуурийн “Юндэнгийн дагуулаар” анх гарч байсан тайзандаа мөргөж, Дуурийн театрын Найрал дууны ангидаа цэцэг бариад орсон гэдэг. Гэтэл Д.Ухнаа гуайн суудаг байсан суудал дээр сууж байсан сандал дээр нэг хүүхэд сууж байж. Тэр хүүд “Наад суудал дээр чинь суусан хүн Ардын жүжигчин болдог юм байна шүү” гэж хэлээд цэцгээ өгсөн гэдэг.
Түүний дээд зэргийн сэтгэл хөдлөлийн илэрхийлэл бол цэцэг өгөх гэхэд нэг их буруудахгүй. Ер нь хүмүүс Д.Ухнай гуйаг хэн нэгэнд цэцэг бэлэглэж байсныг хараагүй гэлцдэг. Тэгвэл саяханы нэг өдөр тэр арьс, гоо заслын Infinity эмнэлгийн нээлтэнд тус эмнэлгийн захирал эмэгтэйд ховорхон үйлдэлүүдийн нэг болох цэцэг бэлэглэх торгон агшин нь манай дуранд буулаа. Хэр барагийн нээлтэнд очдоггүй Д.Ухнаа гуайг хүрэлцэн ирүүлж, бүр цэцэг бэлгэнд авсан Infinity эмнэлгийн захирал хүүхэн түүний сэтгэлийг үнэхээр хөдөлгөж чаджээ.
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа