Асашорюү Д.Дагвадорж Монгол түмэндээ олон сайхан гэнэтийн бэлэг барьж, ард түмнээ баярлуулсаар өдийг хүрсэн юм. Тэрээр энэ удаа Өвөрхайнгай аймгийн эмнэлэгт орчин үеийн стандартын дагуу тоноглогдсон түргэний машин, гал сөнөөгч машин машин, яаралтай үед хэрэглэх нисдэг тэрэг болон гудамж талбайг цэвэрлэх машин бэлэглэж тус аймгийн удирдлагуудад хүлээлгэн өгжээ. Тэрээр энэ талаар мэдээлэхдээ “Шийдвэл шийдсэн шиг шийдэе!!! Өөрийнхөө хэмжээнд…Хоггүй хөдөөтэй болмоор байна. Онцгой байдлыг тултал дэмжинэ. Механик инженерийг бэлдэнэ. Тэгэхгүй бол эвдээд хаячихдаг” хэмээсэн байна.
Мөн сүүлийн үед Д.Дагвадоржийн нэр төрд санаатайгаар халдан Архангай аймагт Ураны олборлолт хийж, газар дэлхийг ухаж сүйтгэх гэж байна хэмээн ташаа мэдээлэл явж буйд дараах хахиултыг өгжээ.
“Миний бие Asashoryu Dagvadorj Монголдоо фэйсбүүкийн дагагчийн тоогоор эхний 2 рт явдаг. Аса лайв бодит байдлыг Монголчуудтайгаа хуваалцаж явахыг хүсдэг. Элдэв тавилт пялдагадалт байдаггүй. Надаас гарах зан харектир тэр чигээрээ л байдаг. Би элдэв хийсвэр худлаа зүйлд ясандаа дургүй. Яагаад гэвэл би “Би өөрөөрөө одоогийн энэ нийгэмд хөл зэрэгцээд явж бгаад оршино”
Хийж бүтээж, ирээдүйд шаналаж явдаг нэгэн. Дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхолойгч улсад хүүхэд нас залуу хангал насаа үдсэн учир эх орноо хөгжилтэй болоосой гэж чин сэтгэлээсээ бодож шаналдаг. Та,чи хэн бн фэйсбүүкийн буянаар Asashoryu Dagvadorjoor орж шууд надтай харьцдаг.
Та нар л мэдэхгүйдээ надад өдөрт түмэн жаргал зовлон тооцсон мессеж ирдэг.
Хаяа би боддог юм. Би хэний төлөө амьдраад байна аа гэж…
Чадлынхаа хэрээр дэмжээд туслаад явдаг.
Тэр болгоныг энд ярих бичих утгагүй зүйл.
Гэхдээ би Монгол хүн Монгол эх орноороо бахархаж жаахан ч болов тустай зүйл байвал дэмжээд явчих юмсан гэж их хүсдэгдээ.
Хүн намайг онгироо сагсуу гэж хэлдэг. Ийм болоод төрчихсөн хүнийг тэгээд яах юм одоо…
Хүнд гай тарихгүй л явах хэрэгтэй гэж яс махандаа хүртэл ойлгосон хүний хувьд бичиж байна!
Чин үнэндээ надад дургүй хүн зөндөөн л байгаа. Харин тэр хүмүүс хэзээ ч намайг хараагүй үзээгүй хүмүүс. Үзсэн бол өнгөр бодолтой хүмүүс.
Архангай аймаг миний ээжийн нутаг. Эхийнхээ хэвлийнээс төрж бойжсон хүн ээжийнхээ нутгийг ухаж бусниулах уу? Миний бодол тийм зүйлтэй эвлэрэхгүй!
Хүн насны нэг л жаран. Буцаад бид бүгдээрээ газартаа шингээд алга болно. Үүнийг би бид бүгдээрээ бодох хэрэгтэй!!!
Эцэст ийм хүн нинжа царайлаад явах уу?" хэмээжээ.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ