Кино урлагт жүжигчдээс дутуугүй хөлс, хөдөлмөрөө зориулдаг атлаа хэнд ч танигдаж мэдэгдээгүй олон уран бүтээлчид байдаг. Тэдний нэг нь жүжигчин Б.Батнямбуу байсан. Уг нь жүжигчин мэргэжилтэй ч гэрэлтүүлэгчийн ажилд дурлаж, өдийг хүртэл гэрлийн найруулагчаар ажилласан гэдэг. “Визард” продакшны “Помогите нам”, “Х ТҮЦ”-ийн “Болсон явдал”, найруулагч Т.Алтантуяагийн “Ану хатан”, “U” фильмийн “Single ladies”, Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийн “Маш нууц: Байтаг Богд”, “Аримун” продакшны “Халуун зүрх” зэрэг уран бүтээлд гэрэлтүүлэгчээр ажиллаж, “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь бүтээл “Тэнгэрээс буусан од” кинонд тоглосноор сая л нэг олонд танигдлаа. Түүний өвөрмөц төрх, жүжиглэх ур чадвар найруулагчдын анхаарлыг татаж, Монголын кино урлагт нэгэн шинэ дүрийг бий болгосон нь энэ. Мөн дараа нь өдгөө үзэгчдийн хүртээл болж буй De Ja Vu уран сайхны киноны гол дүрийг бүтээжээ. Ийн арын албанаас амжилтанд хүрэх эхлэлээ тавьсан Э.Батнямбуу саяхан манай папараццид өртсөн юм. Тэр ч трэнд болж буй. Удахгүй түүнийг тоглосон кинонууд ар, араасаа хөврөх биз ээ.
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа