Манай загварын салбарын бүсгүйчүүдэд амрагийн паян арвинтай Миссүүд нэлээд бий. Тэдний нэгэн төлөөлөл мисс Ю.Балжидмаа мөнөөс мөн. Хэд, хэдэн эртэй нэр холбогдож байснаас хамгийн алдартай нь хүний найз азлуу байсан “Опозит” хамтлагийн Гантулгыг өөртөө татаж, эцэст нь үнсэнд хаях шалз мэт Гантулгыг орхиж, өөр нэгэн рүү дэрвэж ниссэн бүсгүй. Харин тэр өмнөх оноос "News” агентлагийн гүйцэтгэх захирал Г.Анархүүтэй нэр холбогдож, үерхэж байгаа гэх мэдээлэл тархсан юм. Тэр нь ч үнэн байж тэд төдийгөөс өдийг хүртэл нэг бус удаа олны өмнө харилцаагаа баталсаар өнөөдрийг хүрсэн юм. Гэхдээ үүнийг Ю.Балжимдмаагийн түр зуурын амрагын явдал хэмээн харах хүмүүс олон байсныг нуух юун. Тэгвэл тийм биш ажээ. Хөнгөмсөг бүсгүй томоожиж, Г.Анархүүтэй амьдралаа холбохоор шийдсэн бололтой. Баттай эх сурвалжын мэдээлснээр Ю.Балжидмаа жирэмсэн болж, анхы үрээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ. Сурсан занг сураар боож болдоггүй гэдэг. Ю.Балжидмаа энэ сайхан эхэлж буй амьдралдаа сэв бүү суулгаасай даа...
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо