Тив дэлхийд эх орныхоо нэрийг мандуулж, мэргэжлийн боксын рингэнд 11 дэх ялалтаа байгуулсан олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт эх орондоо дөнгөж саяхан хөл тавьлаа. Түүнийг “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ариунболд, Монгол улсын арслан Д.Пүрэвдагва нар тосов. Тийн тосохдоо Т.Ариунболд түүний бэлэглэсэн дэлхийд ховорт тооцогдох, хамгийн үнэтэй гэгдэх "Rollce Royce Cullinan" маркийн авто машинаа хөлөглөжээ. Дашрамд дуулгахад С.Төгсцогт 12 дахь тулаан тодорхойгүй хугацаагаар хойшилж, хэнтэй тулалдах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Тиймээс 6-р сарын 5-нд энэ талаарх мэдээллээр хэвлэлийн бага хурал хийх гэж байгаа ажээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо