Сүүлийн үед нэгэн шуум явах болсон нь С.Сэрчмаа өвөрлөгч нөхөртэйгээ эргэн хийлсэн гэх мэдээлэл. Тэр бүү хэл хайрын дууч үзэсгэлэнт бүсгүй маань жирэмсэн бөгөөд, Америкт хүүхдээ төрүүлэх төлөвлөгөөтэй байгаа хэмээн ярих хүмүүс байна. Баттай мэдээллээр бол С.Сэрчмаа нөхрөөсөө албан ёсоор салж, гэр бүлийн баталгаагаа цуцлуулалгүйгээр өнөөдрийг хүрсэн нь эргэн нийлэх шалтгаан байсан болоод л тэр хэмээн харах фэнүүд нь олон байна. Тэрээр өнгөрсөн жил нэгэн ярилцлагадаа хүүхдийн тэтгэмжийн тухай асуултад “Бид хоёр шүүх хурлаар орж, албан ёсоор гэр бүлээ салгаагүй болохоор одоохондоо энэ талаар ярьсан юм байхгүй байгаа. Мэдээж өөрийнх нь хүүхэд, охины маань аав учраас хүүхдийнхээ цаашдын ирээдүйнх нь талаар дотроо боддог байлгүй. Бид хоёр ч гэсэн цаашдаа бие биенийгээ хүндлээд хэн хэн нь хоорондоо холбоотой байж болно шүү дээ. Яах аргагүй охин маань бид хоёрыг холбож өгч байгаа. Тийм болохоор бие биенийгээ муулаад байлгүй, хэн хэндээ буруу өгөлгүй ойлголцох хэрэгтэй байх. Бид хоёрын хэн хэн нь ойлгож байгаа гэж бодож байна” хэмээн хариулсан байдаг. Энэхүү ярианаас дүгнэхэд түүнийг нөхөртэйгээ эргэн нийлсэн гэх мэдээлэл үнэн байж болох талтай. Тэрээр саяхан “Хү” хамтлагийн тоглолтын үеэр манай папараццид өртлөө. Бага зэрэг мяраалсан түүнийг бие давхар болсон байж болзошгүй хэмээн харах хүмүүс цөөнгүй байв. Дашрамд дуулгахад тэр хөгжмийн зохиолч, Боловсролын тэргүүний багш Нагнаадоржын Санжаагийн "Гэгээн дэлхийн хүүхдүүд" тоглолт Монголын хүүхдийн ордонд 2019 оны 5-р сарын 30,31 болох тоглолтыг зохион байгуулж байгаа юм билээ.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ