Бат-Эрдэнийн Идэр-Од хэмээх залуу хэл яриа, нүдээрээ ихэд трэнд болж буй. Шарк танк нэвтрүүлгийг хөтлөхөөс эхлээд салбар, салбарт хүч сорьж буй Б.Идэр-Одыг хүмүүс боловсролтой, соёлтой залуу хэмээн өндрөөр үнэлдэг. Анхлан хүүгээ олны өмнө гарахад нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “яана аа, миний хүүгийн ярьж байгаа юманд хүн инээх юм болов уу? гээд ичээд үзэж чадахгүй байсан” хэмээн ярьдаг. Одоо бол Идэрээ хүү нь "UB Comedy" клубын хамгийн чадварлаг комедиан хэмээгдэх болсон. Хүүгийнхээ боловсролд анхаарч, салбар салбарт мэдлэгтэй болгохын үндэсийг тавьж өгсөн Ц.Оюунгэрэл хатагтай ганц хүүгээрээ бахархана чиг бас гангарна чиг болсон гэдэг шүү. Дашрамд дуулгахад хүү Идэр-Од нь бурхны оронд буй аавынхаа залуугийн төрхтэй их төстэй гэх юм билээ. Саяхны нэгэн өдөр болсон номын нээлтийн баяраар Ц.Оюунгэрэл манай дуранд ийн буулаа. Энэ өдөр тэр экс гишүүдтэйгээ тааран ам хуурайгүй хууч хөөрөн явж байгаа нь энэ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо