Монгол бадарчин хочтой аялагч Амай буюу Ж.Золбаяр 2017 онд бөөрний дутагдалд орсоноос хойш үе, үе эмнэлэгт хэвтэх болсон. 11 жилийн турш 86 орноор өөрийн эр чадлаараа аялсан түүний хөдөлмөр тийм ч бага биш. Учир тиймдээ ч төр засаг өөрийг нь дэмжээгүйд сэтгэл дундуур явдаг. Цахимд төрийн түшээд рүү чиглэсэн хатуухан үг дайх тэр саяхан уушигны бөглөрлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа “Уушиг бөглөрөөд, амьсгалах аргагүй сүүлийн гурван үдшийг арай гэж давав. Тарчилж амьдрах хүнд санагдаж байна шүү. Сүүлийн 6 сарын хугацаанд 4 дахь удаагаа түргэнээр эмнэлэгт хүргэгдсэн нь энэ. Ор байхгүй гээд коридорт эвхдэг орон дээр хэвтэж байна. Нийгмийн ажил болон соён гэгээрүүлэх ажлын ач тусыг мэддэггүй наймаачид Төрийн тамга атгаснаас болж олон жил хийсэн ажлаа бодитоор үнэлүүлж чадаагүй болохоор өнөөдөр амбулаторт оочирлож, эм тарианы мөнгөө чуучаа олж, коридорт амьд үлдэхийн тулд ганцаараа хүнд өвчинтэйгээ тэмцэж байна.
Эрүүл мэндийн сайд нь ухаантай, мэргэжлийн Монгол эгч байсан бол! Ийм чухал ажил гүйцэтгээд, хүнд ажлын улмаас өвдсөн Монгол дүүгээ анхааралдаа авах байсан бизээ... Үнэхээр гомдмоор шүү. 5 сарын 25 хүртэл энэ хорвоод байгаад Амай "Амьдрал бол Аялал" VI боть номоо хүмүүст хүргэчих юм сан. Улс орноо ингэж муу авч яваа ах эгч нарын үеийн хэсэг хүнд үнэхээр гомдож явна” хэмээн арга мухардсан үгээ хэлж байсан билээ. Тэгвэл сайн эмч нарынхаа ачаар бие нь тэнхэрчээ. Саяхны нэг өдөр болсон үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн нь манай дуранд ийн буулаа. Амай минь зорьсон ажлынхаа ард нь заавал гараарай. Түүнд эрүүл энх, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо