Өөрсдийгөө ардчилалын алтан хараацай нар хэмээн өргөмжилсөн хүмүүсийн нэгээр нийтлэлч Баабар нэрлэгддэг. Гэхдээ тэр бусдыгаа бодвол нэр арай цэвэр нэгэн. Өөрөөр хэлбэл шуналаа барьж чадсан гэхэд болно. Түүнд нөгөө хэд болох Ц.Элбэгдорж тэргүүтэй нөхдөө дагаад улс төр, албан тушаалд хүрэх боломж байсан байж таарна. Гэвч тэр тэгээгүй. Үзэг цаас барихыг илүүд үзсэн нэгэн. Бичсэн нийтлэлүүдээр харин ч нэг нэрд гарч, Монголын нэртэй нийтлэлчдийг нэгэн дор цуглуулж чадсан. Өнөөдөр түүнтэй мөр зэрэгцэж, хурганы арьс нөмрөн зогсож байсан нөхдүүдийн нэр навс унаж, ард түмний ад нь болж байна. Харин энэ үед Баабар чимээгүй л байсаар... Тэр одоо улс төрд хошуу дүрэхээс болгоомжилж, хэн нэгнийг өмөөрч бичихээс сэрэмжилж байгаа биз. Тэрээр саяхан номын дэлгүүрээр орох агшин нь манай дуранд буулаа. Нилээд хэдэн ном худалдан аваад гарна лээ. Хэсэг хугацаанд улс төрөөд болоод сэтгүүл зүйн салбарт “Баавар” байсан Баабар гуай одоо дуртай ажлаа хийж, ажин түжин байх амьдралыг эрхэмлэх болсон бололтой.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана