Ам мэхэнд унах үл унах хотын дарга

Moderator
2019/04/27

Сүүлийн жилүүдэд улс төрийн талцал хэрээс хэтэрлээ. Амны салиа нь арилаагүй ажилгүй, нам дагасан, залхуу зарим нэг залуус хэн нэг даргын цүнх барьж “бөгс долоох” хэмээх мэргэжлийг гаргууд эзэмшжээ. Хамгийн аюултай нь тэд өөрт нь мөнгө өгсөн даргынхаа төлөө яахаас ч буцахгүй өлөн чононууд. Энэ жишгээр С.Амарсайханыг ажлыг хийлгэхгүй түүнийг элдэвээр хэлж, гүтгэх ажиллагаа эрчимтэй явагдаж байна.  Угтаа бол С.Амарсайхан нь алсын гурван дүүрэг хэмээн адлагдсан хөгжилгүй гэгдэх Налайх дүүргийн цорын ганц төлөөлөл. ХҮн бүхний хараал идсэн Налайхын зэрэмдэглэсэн замыг 4 эгнээ зам болгохоор болж, хэд хэдэн цэцэрлэг сургууль, хүүхдийн эмнэлэг бариулж, төв гудамжаа тохижуулав. Гэтэл шүүмжлэгчид 60 жилийн настай замыг эвдэж байна хэмээн шүүмжлэв. Хуучнаа хаяж байж шинэ бүтээн байгуулалт босдогийг тэд мартав. УБ-Налайхын 61 жилийн настай энэхүү замыг 4 эгнээ болгоно гэж 20 жилийн 5 сонгууль дамнан УИХ-ын үе үеийн нэр дэвшигчид амласан ч өнөө жил л ажил болж байгаа нь тэр. Нийслэл хот гурван үйлдвэр технологийн парк байгуулахаар болсон. Одоогоор Эмээлт, Багануурын парк цааснаасаа гараагүй сурагтай. Харин Налайх Барилгын Материал Үйлдвэр Технологийн Паркад офис нь баригдаад үйлдвэр нь захаасаа баригдаад 100 айлын нүүдлээс бусдаар бүх үйлдвэрүүд нь газраа аваад бүтээн байгуулалтын ажилдаа орж одоогоор 200 гаруй хүнийг ажлын байраар хангаад ажиллаж байна. Тохь тух муутай Зайсан толгойг хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх цогцолбор болгон тохижуулав. Түүний хийсэн ажлын хэдхэн жишээ нь л энэ. Тэр түүнийг муулаад, гүтгээд байгаа зарим нэг шиг хэн нэгний халаасанд багтахаар ч хүн биш. Аль хэдийнээ хувийн салбарт амжилт гаргаж, Монголын тэргүүлэх ААН-ийг удирдаж олохоо олсон хүн. Өөрөөр хэлбэл төрийн мөнгөнд шунах хор нь гарсан гэсэн үг л дээ. Тиймээс тэр хэн нэгний ам мэхэнд тйим ч амаррхан унах хотын дарга бус. Түүнээс нийслэлчүүд их зүйлийг хүлээж байгаа.

Ер нь улс төрийн хамгийн аюултай нь нам дагаж, улс төрийн хий өвчин туссан цүнх баригч залуус л эрх мэдэл хүрвэл төрийг самарна. Түүний хамгийн тод жишээ нь 1990-ээд онд жагсаж байсан хурганы арьс нөмөрсөн чононууд Монголын төрд орсоноос хойш улсын хөмөргийг элгээр хэвтүүлж, өөрсдөө дэлхийн баячуудтай эн тэнцэхүйц тэрбумтангууд болсон явдал шүү дээ...