Жүжигчин А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар “Аримун” продакшнаа байгуулж анхы бие даасан уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны киногоо үзэгчдийн хүртээл болгоод буй билээ. Уг “Халуун ЗҮРХ" киног үзсэн А.Ганчимэгийн нэгэн фэн нь “Халуун зүрх” нэртэй шүлэг тэрлэж, илгээжээ. Уг шүлгийг А.Ганчимэг өөрийн цахим хуудаснаа жүжигчин Б.Тамирын хамт авхуулсан зурагтай нийтэлсэн байна. Тэгэхлээр Б.Тамир, А.Ганчимэг нар хайр сэтгэлийн холбоотой гэдгээ олонд дэлгэж эхэлсэн бололтой.
Захгүй хѳх тэнгэрийн ѳвѳрт нуугдсан
Зѳѳлѳн нэртэй хатуу орчлонгийн
Зѳрүүд тавиланд ээрэгдсэн танхил бүсгүй
Зѳвтгѳх аргагүй сэхүүн тавиланд
Зул шиг гэрэлтээд жаргасан Анхилуун бүсгүй
Тэнгэр ээжийг асгартал уйлуулж
Тэвчээрийн хязгаарт бүдчин байж
Тэнгэрийн орноо шүргэн буцаж
Ѳлгийтэй сахиус шиг охин үрээ
Ѳнѳд үргэлжлэх амьдралд
Ѳѳрѳѳсѳѳ хүртэл харамлан үлдээсэн юм
Хайрлаж дуралсны гэрч
Хатуу тавилангийн цагаатгал
Халуун зүрхний үргэлжлэл болсон
Хонгор охин үрээ үлдээгээд
Сувдан хээтэй үүлэнд
Шигдэн шигдэн уусахад
Зүрхний хайртай амраг нь мэгшин байж үлдсэн юм
Зѳрүүд залуу нас нь гэмшин байж сѳхѳрсѳн юм
Магад үрээ тэвэрсэн ижии л
Маргааш дуусах амьдралыг
Мэдсэн хэрнээ ѳнѳѳдѳр инээж чаддаг байх
Торойж үлдсэн мѳр
Тормойж үлдсэн үр
Зүрхээ хуваасан нандин Эрдэнэ нь
Зүүд шиг богино насных нь утга учир байсан
Мѳнхийн тасаршгүй мѳр үлдэнэ
Үргэлжлэл болсон үр үлдэнэ
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана