Сүүлийн үед өөрийнхөө зураг авахаас гадна, лайв хийж олонд нийтлэх нь түгээмэл болсон. Гэтэл энэ үзэгдэл нь сэтгэлзүйн эрүүл мэндтэй холбоотой аж. Сэтгэл мэдрэлийн эмч Дэвид Вил “Манай өвчтнүүдийн гурван хүний хоёр нь өөрийн бие эрхтний дутагдалтай талыг хэтрүүлэн хүлээж авах, сэтгэл санаагаар унах архаг сэтгэлзүйн эмгэгтэй хүмүүс байдаг ба энэ нь гар утасныхаа камераар өөрийнхөө зургийг байн байн авах, лайв хийж олон нийтийн сайтуудад нийтлэх үзэгдэл бий болсноос хойш бүр их нэмэгдсэн” байдаг. Мөн фэйсбүүк хэрэглэгчдийн 56% нь өөрийгөө ямар нэг байдлаар донтсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг гэнэ. Манай улс оронд ч фэйсбүүк, инстаграмд донтогсод олон бий. Тэдний нэг нь “Татар” хамтлагийн залуус бололтой. Саяхан тэд нэгэн тоглолтонд ирж ая дуугаа өргөхдөө тайзан дээр өөрсдийнхөө бичлэг хийж байв. Энэ нь хувь хүний эрх байж болох ч нэг л зохисгүй харагдах. Ер нь бол нүдтэй бүхэн харна гэдэг шиг аливаа нэг үйл ажиллагаанд утастай бүхэн бичлэг хийдэг болжээ. Та бүхэн доорх зурагнуудаас нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ. Утасны дэлгэцээр нэгнээ харах биш бодит харилцааг бид үүсгэх нь чухал.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана