Ичимдэг эрхтний хэрэгт холбогдож, хэвлэл мэдээллийн баатар болсон түүнийг өдгөө танихгүй хүн үгүй болсон биз. Нутаг нэг бүсгүйтэйгээ нэр нүүрээ баран байж үзэлцсэний эцэст ялалт байгуулж УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ үлдсэн тэр өдгөө элдэв хэл аманд оролгүй, даруу төлөв ажлаа үргэлжлүүлж буй. Тэрээр саяхны нэгэн өдөр хууль Р.Булгамаатай нэлээд хугацаанд ихэд дотночлон яриа үргэлжлүүлж, эцэст нь түүний утсыг тэмдэглэн үлдсэнээр уулзалт өндөрлөв. Муу нэрийг хусавч үл арилна гэдэгчлэн тэр цаашид хэрхэн ажиллахаас эхлээд хууль Р.Булгамаагаас авах зөвлөгөө их байсан биз ээ. Р.Булгамаа нь Монголын сайн хуульчдын нэг бөгөөд олон ч энгийн ардыг өмөөрч, үнэн зөвөөр шийдүүлж байсан буянтай бүсгүй. Нийгэм даяар цочрол үүсгэсэн 13 настай охин буудалд амь насаа алдсан хэрэг дээр ажиллаж, буруутай этгээдүүдэд зохих ялыг нь оноохын тулд гэмгүй нэгэн гэр болоод тэдний талийгаач охины нэр хүндийг хамгаалж, үнэ хөлсгүй ажиллаж өгсөн юм билээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо