Урин цаг ирлээ. Утаагаар попрогсод ч дуугүй боллоо. БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат өнгөрсөн өвөл утаагаар харин ч нэг попорсон хүн дээ. Утааг энэ өвөл 50% бууруулна хэмээн өнгөрсөн 10 сард амлаж байсан тэр маш өндөр өртөг бүхий нөгөө л домогт шүүлтүүр, зуух ярьж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Гэвч түүний тэр хүсээд байсан их мөнгийг батлаагүй. Үүнд гоморхосон Н.Цэрэнбат хүссэн санхүү батлагдаагүй болхоор утаа буурахгүй гэх утгатай тайлбар хийж байсан удаатай. Дулааны улирал ирж утаанаас түр ч атугай салсан энэ үед эрхэм сайдын нуруу тэнийж, энд тэнд тоглолт үзэн явах болжээ. Саяхны нэгэн өдөр эхнэрийн хамт тоглолт үзэхээр явж буй нь манай папараццид өртлөө. Дашрамд нь "Утаа буурахгүй бол би хариуцлага хүлээнэ" хэмээн ам бардам олны өмнө амлаж байсныг эргэн сануулая.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана