Хэд хоногийн өмнө Rolls Royce Cullinan маркийн авто машины 2019 оны шинэхэн загвар Монголд явж байгаа талаар сошиалаар давалгаалж, хүн бүрийн нүдийг хужирлаж байсныг уншигч та санаж байгаа биз ээ. Монголчууд маань ийн гайхах нь аргагүй. Саяхан нээлтээ хийсэн 2019 оны Ролл Ройс авто машин Монголд давхиж явах чинээ хэн санах билээ дээ. Тус авто машины гурав дахь захиалагч нь Монгол хүн байсан бөгөөд тэрхүү захиалсан авто машин нь өдгөө Нийслэл Улаанбаатар хотын гудамжийг чимэн давхиж яваа нь энэ. Анхны захиалагч нь дэлхийн супер од Кристиано Роналда, хоёр дахь захиалагч нь Японы тэрбумтан бизнесмен Шими Казакава байсан бол гурав дахь захиалагч нь тив дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт мандуулж яваа МУГТ С.Төгсцогт байжээ. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэгчлэн С.Төгсцогт өөрийг нь дэмжиж өдий зэрэгт хүргэсэн, авто машинд хоббитой “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ариунболд ахынхаа ач тусыг санан энэ сайхан төмөр хүлгийг бэлэглэн хариу барьжээ. Монголд ганц гэдгээр тогтохгүй дэлхийд ховорхон Rolls Royce машин хөлөглөсөн Т.Ариунболд захирал саяхны нэг өдөр манай папараццид өртлөө. Хурсан олны нүд булааж, амыг ангайлгах энэ машины үнийг энд дурдаад илүүц биз ээ. Бэлгэнд ирсэн адууг шүдэлдэггүй гэдэг. Ямартай ч хамгийн, хамгийн тодотголоо алдахгүй гээд л ойлгож болно. Т.Ариунболд захирал тус авто машиныг унах зүй ёсны хувьтай хүн л дээ. Өөрийн амжилтаа, ашиг орлогоо зөвхөн өөртөө бус өрөөлийн төлөө их зарцуулдаг. Ялангуяа спортын салбарт хүч үзэж яваа олон тамирчинд буян хийж яваа. Түүний хамгийн тод жишээ нь С.Төгсцогт юм. Буян буцаж ирдэг гэдэг ардын сайхан үгийн нэгэн жишээ нь энэ биз ээ. Дашрамд дуулгахад түүний ахалсан “Архангайн Алтан Дорнодын Дайчид” баг Монголын сагсан бөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг 21 аймгийг хамруулсан “Үндэсний лиг” улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд гурван жил дараалан түрүүлж, дархалсан багаар нэрлэгдээд байгаа юм. Тус багт энэ жил Азийн шилдэг сагсчин Т.Санчир орж, тоглож байгаа билээ.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана