Жүжигчнээс, хөтлөгчийн карьер өндөртэй Э.Цолмонбаяр урлагийн авьяасаас гадна төрөл бүрийн чадвартай залуу. Тухайлбал спортод тэр тусмаа сагсан бөмбөгийн спортод нугасгүй нэгэн. Тэрээр Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээнд 3 дараалан түрүүлээд буй Архангай, Алтан Дорнодын Дайчид багийн менежерээр нь ажилладаг бөгөөд тоглогч дутуу үед өөрөө ч талбайд гараад тоглох чадвартай. Тус багийн энэ амжилт чадварлаг менежер Э.Цолмонбаяртай салшгүй холбоотой. Тиймдээ ч спортынхон дундаа Э.Цолмонбаяр нэр хүндтэй, эрэлттэй од гэж хэлж болох юм. Өчигдөр болсон урлаг, соёлынхны холимог оддын тоглолтод тэр хүрэлцэн ирэх үеэрээ манай дуранд буулаа. Урлагийнхан дундаа тэр бол шилдэг тоглогч гарцаагүй мөн. Спортын төв ордон руу орох үед нь хүүхдүүд хараад бүгд танимхайран шивнэлдэх агаад настай хүн хүртэл таньж, зам заалгуулаад авна лээ.
Э.Галбадрал Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч боллоо
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай
Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус хотын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх сорилт болоод байна
COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашинаар үйлчилж байна
COP17: Монгол Улс хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслөө танилцуулна
COP 17: Цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана